АНУ Туркийн төрийн банкийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-16 12:22:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Хууль зүйн яам Туркийн төрийн өмчит Halkbank” банкийг Ираны эсрэг Америкийн хориг арга хэмжээг зөрчиж, луйвар хийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.


Нью-Йорк муж улсын Өмнөд тойргийн холбооны шүүх энэ хэргийг хэлэлцэж байгаа аж. Туркийн энэхүү санхүүгийн байгууллага нь Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг тойруулан олон тэрбумын хуйвалдаанд оролцож байна гэж АНУ-ын Хууль зүйн яам үзэж байна.


Түүнчлэн Ираны газрын тосны орлоготой холбоотой олон тэрбум ам.долларыг хууль бусаар шилжүүлэхэд системтэйгээр оролцож, банкны удирдлага эдгээр ажиллагааг биечлэн явуулсан хэмээн буруутгагч тал цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ