Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-09 13:39:29
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Ираны Гадаад хэрийн сайд Мохаммад Жавад Зарифтай Сирийн үндсэн хуулийн хорооны асуудлаар хэлэлцсэн гэж дипломат эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, хоёр орны дипломат төлөөлөгчид Астанагийн энхийн яриа хэлэлцээний талаар мөн хэлэлцсэн байна.  


Сирийн мөргөлдөөнийг зогсоох зорилготой Астанагийн энхийн яриа хэлэлцээг ОХУ, Иран болон Турк 2017 оны нэгдүгээр сард эхлүүлсэн байна. НҮБ-ын тооцоолсноор Сирийн мөргөдөөний улмаас хэдэн зуун мянган хүн амь үрэгдэж, 10 сая гаруй хүн дүрвэжээ.

Холбоотой мэдээ