Гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-08-29 16:16:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Орхон аймагт есөн аймгийн мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ажилтан Ана Кристина Торлоунд  нээж үг хэллээ.

Сургалтын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох”, Эрсдэлийн үнэлгээний дүн шинжилгээ хийх зэрэг сэдвээр ярилцсан юм.

Гамшгийн эрсдэлээс хамгаалахын тулд өрх гэр, иргэн бүрийн гамшгийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөө боловсруулах, бэлтгэл ажлыг хангадаг байх хэрэгтэй гэсэн юм. Үүний хүрээнд багуудаар дамжуулан өрх гэрт гамшгийн эрсдэлийн бэлтгэл, мэдээллийг байнга хүргэж байх хэрэгтэй гэлээ.

 

Холбоотой мэдээ