Нэмэлт татвар ногдуулах нь эдийн засгийн өсөлтийг удаашруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-15 13:16:57

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын импортод 10 хувийн нэмэлт татвар ногдуулах нь АНУ-ын хувьд сөрөг үр дагавартай. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг бууруулж, үнийг өсгөхөд хүргэнэ хэмээн Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэргэдэх Тоон болон техникийн эдийн засгийн хүрээлэнгийн ажилтан Лоу Фэн мэдэгджээ.


“Хятадын 300 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн нэмэлт татвар ногдуулах нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 0.06 хувиар бууруулж, хэрэглээний үнийн индексийг 0.16 хувиар нэмэгдүүлж, нийгмийн халамжийг 8.2 тэрбум ам.доллароор бууруулахад хүргэнэ” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Түүнчлэн Хятадын Уханийн их сургуулийн профессор Гуань Тао хэлэхдээ “Хятадын бараанд нэмэлт татвар ногдуулах нь Америкийн хэрэглэгчдийн ашиг сонирхолд хор хөнөөлтэй бөгөөд эцсийн дүндээ АНУ-ыг илүү болгоомжтой хандахад хүргэнэ. Хятадыг валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтад оруулах шийдвэр гаргасан нь АНУ-ын нэр хүндэд урт хугацааны, ноцтой хохирол учруулна” гэжээ.


АНУ гаргаж буй үйлдлээрээ Хятадын хөгжлийг тогтоон барихыг оролдож байна хэмээн шинжээчид цохон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ