Хар салхины улмаас олон арван хүн гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-04 15:39:45
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын Ляонин мужийн Кайюань хотод лхагва гарагт хар салхи дэгдсэний улмаас зургаан хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтжээ.


Хар салхи зарим үед 80 километр/цаг хүрч ширүүссэн тухай тус мужийн Ус цаг уурын албанаас мэдэгджээ. Цагдаа, эмч, гал сөнөөгчдөөс бүрдсэн аврах баг 210 орчим хүнийг аварсан байна. 


Кайюань хотын захиргаанаас хар салхитай холбогдуулан гамшгийн хоёрдугаар зэрэглэлийн түгшүүрийн дохиог зарлажээ. Тус бүс нутагт аврах ажиллагаа үргэлжилсээр байна гэж албаныхан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ