БНХАУ-ын дэд дарга Казахстаны төлөөлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-09 12:21:53

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дэд дарга Ван Цишань өнгөрсөн даваа гарагт Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Карим Масимовтой Бээжин хотноо уулзжээ.


“БНХАУ болон Казахстан сайн хөрш бөгөөд түншүүд юм. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нарын удирдлага болон стратегийн удирдамж дор хоёр улс нягт харилцаа холбоотой байж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлсээр ирсэн” хэмээн Ван Цишань мэдэгдсэн байна.


“Бид “Бүс ба зам” санаачилга болон бусад салбарт үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн. Мөн олон улсын асуудалд үр дүнтэй, нягт хамтран ажиллаж ирсний зэрэгцээ хоёр улсын үндэсний ашиг сонирхолтой холбоотой асуудлуудад харилцан бие биенээ дэмждэг билээ” гэж тэрбээр цохон тэмдэглэв.


Харин Карим Масимов хоёр улс сайн хөрш, стратегийн түншүүд болохыг дурдаад, БНХАУ-тай харилцаа холбоогоо хөгжүүлэх нь Казахстаны гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцолжээ.


Мөн тэрбээр, "Казахстан “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж, хоёр улсын харилцаа холбоог бэхжүүлэхийн тулд БНХАУ-тай нягт хамтран ажиллах болно” гэж мэдэгдэв. 

Холбоотой мэдээ