Женко тур бюро ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-16 18:35:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 15 хувьцаат компанийн 33,711,758 төгрөгийн үнийн дүн бүхий 90,668 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурав. Тодруулбал, "Монгол шуудан ХК-ийн MNP хувьцаа 3.2 хувиар, "Монгол Базальт ХК-ийн MBW хувьцаа 1.89 хувиар хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро ХК-ийн JTB хувьцаа 5.71 хувиар, "Ард Даатгал ХК-ийн AIC хувьцаа 3.8 хувиар хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр шинэчлэгдсэн "TOP 20" индекс 0.02 хувиар буурч 21489.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.49 их наяд төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ