Дэлхий дахин Д.Трампаас илүү В.Путинд итгэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-02 09:14:02

ВАШИНГТОН. /ТАСС/. Дэлхий дахин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас илүү ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэдэг болохыг Вашингтоны “Pew Research Center” төвөөс явуулсан судалгааны дүн харуулжээ. Судалгааг 25 орны 26100 хүнээс авсан байна.


Санал асуулгад оролцогчдын 30 хувь нь Оросын төрийн тэргүүнд итгэдэг бөгөөд түүнийг дэлхий дахинд зөв зүйл хийдэг гэж үздэг бол түүнээс арай илүү буюу 34 хувь нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэдэг болох нь санал асуулгаас харагджээ. Харин оролцогчдын 27 хувь нь ерөнхийлөгч Д.Трампыг олон улсын харилцаанд зөв бодлого явуулдаг гэж үзсэн байна. Дэлхий дахинд хамгийн их итгэл хүлээлгэсэн хүнээр Германы канцлер Ангела Меркель шалгарчээ. Түүнийг оролцогчдын 52 хувь нь дэмжжээ.


Олон улсын харилцаан дахь АНУ-ын гүйцэтгэж буй үүрэгт олон хүн санаа зовниж байна гэж социологчид үзэж байна. АНУ гадаад бодлогын чухал асуудлуудыг шийдвэрлэхдээ улс орнуудын ашиг сонирхлыг анхааралдаа авдаггүй гэж санал асуулгад оролцогчын дийлэнх нь үзсэн байна. Мөн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд АНУ өмнөхөөсөө илүү бага хүчин чармайлт гаргаж байна тэд гэж үзжээ.


Санал асуулгыг өнгөрсөн 5 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 12 хүртэл явуулсан байна.

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ