“Талибан” бүлгийн олон босогч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-01 17:39:26

КАБУЛ. /Xinhua/. Ням гарагт Афганистан улсын зүүн нутгийн Газни мужийн Андар дүүрэгт газар доор булсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас террорист “Талибан” бүлгийн таван босогч амь үрэгдсэн тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас даваа гарагт мэдээлэв.


Газни муж нь “Талибан” бүлгийн босогчид болон аюулаас хамгаалах хүчний ажилтнуудын мөргөлдөөний гол талбар болсоор байгаа юм.


Террорист “Талибан” болон “Лалын улс” бүлгийнхэн аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг онилон тэсрэх бөмбөгүүдийг газарт булах нь түгээмэл тохиолддог хэдий ч тэдгээрийн улмаас нь энгийн номхон ард иргэд амь насаараа хохирох явдал их гардаг ажээ.


Э.Хулан 

Холбоотой мэдээ