Африкт нэг сая гаруй хүүхэд сургуульд явж чадахгүй байна

ДЭЛХИЙД | Нийгэм
jargal@montsame.mn
2015-12-23 15:05:39

МОСКВА. /RIA Novosti/. Нигери болон тус улсын хөрш орнуудад террорист “Боко Харам” бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхижсэний улмаас нэг сая гаруй хүүхэд сургуульд сурч чадахгүй байна гэж Франс-Пресс агентлаг НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Хүүхдүүдэд сургуульд явахгүй байх тусам хүчирхийлэлд автах, хулгайлагдах, зэвсэгт бүлэглэлүүдийн эгнээнд элсэх эрсдэл төдий чинээ өндөр байна” гэж ЮНИСЕФ-ийн Баруун болон Төв Африк дахь бүс нутгийн салбарын захирал Мануэль Фонтен хэлснийг тус агентлаг цохон тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, Нигери, Камерун, Чад, Нигер улсад 2000 гаруй сургууль хаагдаж, босогчид олон зуун сургуульд халдаж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ