УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-30 09:09:20

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг “А” танхимд, УИХ дахь Монгол ардын намын бүлэг “Б” танхимд, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм.

Мөн УИХ дахь бие даагч гишүүд 11 цагаас хэлэлцэж буй хууль тогтоол болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.

Б.Туул

関連ニュース