Гал түймэртэй тэмцэх байгууллагын 96 жилийн ойд зориулсан Футзалын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-19 14:47:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч, хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын хооронд “Заалны хөл бөмбөг” /Футзал/-ийн тэмцээнийг зохион байгуулна.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бүрэлдэхүүний багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээн энэ сарын 26-нд “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд болно. Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгах анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, Ахмадын хорооноос нийт 18 багийн 90 гаруй тамирчин оролцохоор болжээ.

Д.Өлзий 
関連ニュース