Курдистан: Тусгаар тогтнох эрмэлзлийг дахин мохоосон нь
ТОЙМ
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Курдистаны тусгаар тогтнолын асуудлаар Иракт болсон бүх нийтийн санал асуулгад /референдум/ оролцогчдын 93 хувь нь буюу 3,3 сая курд иргэд Иракаас салж, Курдын тусгаар тогтносон улс байгуулахыг дэмжсэн байна. Харин энэ үйл явдлыг “дэлхийн улс төрийн газрын зураг дээр шинэ улс бий боллоо” гэж ойлгож болохгүй нь мэдээж.
Хэвлэлүүдэд Иракийн Курдистан гэж бичиж байгаа боловч энэ бүс нутгийн албан ёсны нэр нь Иракийн Үндсэн хуульд заасан ёсоор “Курдын өөртөө засах /автономит/ район” юм.
НҮБ, АНУ болон бүс нутгийн улс орнууд санал асуулгын дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өмнө нь болж байсан санал асуулгуудыг ч мөн адил зохисгүй зүйл гэж мэдэгдсээр ирсэн юм. Энэ удаагийн референдумыг ч мөн адил НҮБ болон олон улсын зүгээс буруушаалаа.
“Курдистаны тусгаар тогтнолын асуудлаарх бүх нийтийн санал асуулга нь “Лалын улс” бүлэглэлийг даран ялах ажиллагаанаас олны анхаарлыг сарниулж магадгүй” гэж НҮБ-ын Ерөнхий бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик хэлээд “Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэж байгаагаа” илэрхийлсэн байна.
Үүнтэй холбогдуулан сануулан дурдахад, 2010-2014 онд “Лалын улс” бүлэглэл нь Иракийн эрх баригчид болон Курдистаны удирдагчдын хооронд үүссэн газар нутгийн талаарх маргааныг ашиглан Иракийн олон бүс нутагт нөлөөний хүрээгээ тэлж чадсан билээ. Сөргөлдөөн дахин сэдэрсэн нь олон улсын эвслийн хүчний цохилтод өртөн хүнд байдалд ороод буй “Лалын улс”-д “түр амсхийж хүчээ сэлбэх” боломжийг олгож магадгүй юм.
АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Хизер Науэрт мэдэгдэхдээ “Курдын өөртөө засах бүс нутгийн засгийн газар нь автономит районы хилээс гадна орших газар нутгуудын тусгаар тогтнолын асуудлаар дангаараа санал асуулга явуулахаар шийдсэн явдалд маш ихээр урам хугарлаа” гэв.
Гэхдээ АНУ болон курдуудын хооронд тогтсон “түүхэн харилцаа холбоо” өөрчлөгдөхгүй гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн байна. Америкчууд бол сүүлийн 30 жилийн турш курдуудыг бүх талаар дэмжиж, тэдэнд зэвсэг нийлүүлсээр ирсэн гол холбоотон нь мөн боловч энэ удаад Багдадыг дэмжлээ.
Харин Иракийн эрх баригчид анхнаасаа л ийм санал асуулга явуулахыг “хууль бус” гэж буруушааж байсан бөгөөд тус улсын парламент санал асуулгад оролцсон курд гаралтай төрийн албан хаагчдыг бүгдийг нь ажлаас нь хална гэж сүрдүүлсэн байна.
Санал асуулгыг явуулахдаа “Курдистаны бүс нутаг болон тус бүс нутгийн гадна орших курдын газар нутгууд нь тусгаар тогтносон улс болохыг та хүсч байна уу?” гэсэн асуултыг оролцогчдод тавьсан нь Багдадын эрх баригчдын эгдүүцлийг маш ихээр хүргэжээ.
Курдын газар нутгууд гэдэг нь Курдын цэрэгжсэн бүлгүүдийн хяналтад байгаа маргаантай газар нутаг бөгөөд нефтиэр асар баян бүс нутаг юм.
Курдууд Иракийн Курдистаны хилээс гадна орших газар нутгийг авах гэж оролдож байгаа нь Багдадын дургүйг хүргэх нь мэдээж. Тухайлбал, өдөрт 500 мянган баррель нефть олборлох хүчин чадалтай томоохон ордууд бүхий Киркук мужийг цаашид өөрийн нутаг дэвсгэрт хамааруулахыг хүсч байгаагаа курдууд нуудаггүй. 2014 онд “Лалын улс” бүлэглэлийнхний Киркук руу хийсэн дайралтыг курдуудын “пешмерга” гэдэг зэвсэгт отрядууд няцаасан бөгөөд тус хотыг одоо хүртэл хяналтандаа байлгасаар байгаа юм. Гэтэл тэр үед Иракийн арми террористуудад цохигдон ухарч байжээ.

Курдын газар нутгууд гэдгийн хил хязгаарыг өнөөг хүртэл тогтоож чадаагүй байгаа учраас маргаантай бүс нутаг гэж тооцогддог. Курдуудын хэлж буй үндэслэлээр бол, Саддам Хусейний үед олон тооны курд иргэдийг түүхэн эх нутгаас нь хөөн явуулж, тэдний оронд Хусейнд үнэнч арабуудыг авчирч суурьшуулсан аж.
Санал асуулга явуулах аваас Киркук руу цэрэг илгээнэ гэж Багдадын эрх баригчид сүрдүүлсэн боловч тус хотын орчимд байрлаж буй курдын пешмерга хэмээх сайн дурын цэргийн хүчний 80 мянган дайчдыг түрэн гаргах гэж оролдон, том хэмжээний цэргийн мөргөлдөөн өдөөх нь юу л бол.
Хөрш орнуудын дургүйцэл
Санал асуулга болсны маргааш өдөр нь Ирак болон Туркийн цэргүүд Курдистаны хилийн орчимд хээрийн сургууль хийж эхэлсэн бол Ираны эрх баригчид Курдистан руу нисч буй онгоцуудыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдэв.
Туркийн эрх баригчид референдумыг “түүхэн дэх алдаа” гэж дүгнэсэн бол Тегеран “аюултай алхам” гэж үзлээ. Тус хоёр орон санал асуулгыг эсэргүүцэж байгаа нь тухайн орнуудад амьдардаг курдуудын тоо Иракийн Курдистаны хүн амаас илүү олон байдаг учраас санал асуулгын нөлөө халдварлаваас нөхцөл байдал нэн хүндэрнэ гэж болгоомжилж байгаа нь зүйн хэрэг.
Нөгөө талаас, Анкара, Тегеран хоёрын хувьд Иракийн Курдистанд эдийн засгийн томоохон ашиг сонирхлоо хадгалж үлдэхийг хүсч байна. Учир нь, Курдистаны курдууд Туркийн Жейхан боомтоор дамжуулан нефтиэ олон улсын зах зээлд гаргахын сацуу түүхий нефтиэ Иранд боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээр сольдог байна.
Харин Сирийн хувьд, одоохондоо байр сууриа тодорхой илэрхийлээгүй байгаа боловч бүс нутагт тогтворгүй байдал үүсээд буй энэ үед Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдах нь аюултай гэж үзэж байгаа бололтой. Байдлыг ажихад, Сирийн курдууд /1,8 сая/ тусгаар улс байгуулахыг төдийлөн эрмэлздэггүй ба автономит эрхтэй байхад хангалттай гэж үздэг аж.
Туркийн курдуудын хувьд, тусгаар тогтнолын үзэл санааг дэмжиж байгаа бөгөөд референдумыг ихэд анхааралтай ажиглаж байлаа. Түүнчлэн Ираны курдуудын намууд санал асуулгыг дэмжиж байгаа нь илт харагдав.
Цорын ганц дэмжигч
АНУ-аас гадна курдуудын холбоотон гэж хэлж болохоор өөр нэгэн улс бол Израиль юм.
Референдум болохоос 10 гаруй хоногийн өмнө Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийж “өөрийн төрт улсыг байгуулах гэсэн курдын ард түмний хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаагаа” илэрхийлсэн байна. Гэхдээ үүний сацуу Иракийн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг Курдистаны Ажилчны намыг “террорист байгууллага” гэж урьдын адил үзэж байгаагаа мэдэгдсэн аж.
Израильчууд пешмерга болон Курдистаны аюулаас хамгаалах байгууллагыг байгуулахад нь курдуудад тусалж байсан юм. Тель-Авивын эрх баригчид курдуудыг тусгаар улс болгохыг хүсээд байгаа цаад учир шалтгаан нь тун энгийн бөгөөд дайсагнагч арабуудаар хүрээлүүлсэн Израиль улсад Курдистан гэдэг холбоотонтой болох нь чухал байгаа. Референдумаас үүдэж магадгүй цэрэг улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал нь израильчуудын санааг огтхон ч зовоохгүй байгаа бөгөөд тэдний дайсан болох лалын ертөнц дотроо сөргөлдөөнтэй байх тусмаа Израильд ашигтай гэсэн үг.
Дашрамд дурдахад, Францын Ерөнхийлөгч асан Ф.Олланд тусгаар тогтнолын асуудлаарх референдумыг дэмжинэ гэдгээ М.Барзанид илэрхийлж байсан аж. Гэхдээ Мосул хотыг чөлөөлсний дараа санал асуулгыг явуулбал дэмжинэ гэсэн байна. Харин одоо Францын шинэ Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Курдууд гэж хэн бэ?
Курдууд бол өөрийн гэсэн төрт улсаа байгуулж чадаагүй байгаа дэлхий дээрх хамгийн том үндэстэн билээ. Гэтэл дэлхий дээр 35 саяулаа амьдардаг курдууд гэж хэн болох, тэд хаагуур нутагладаг талаар ихэнх хүмүүс маш бүдэг бадаг ойлголттой байдаг.
Ази тивийн баруун өмнөд хэсэгт орших Курдистан бол улстөрийн нэр томьёо биш харин угсаатны зүйн нэршил юм. Учир нь, курдууд голдуу оршин суудаг Курдистан нь Сири, Ирак, Иран, Турк гэсэн дөрвөн улсын газар нутгийг дамнан оршдог байна. Эдгээр дөрвөн улсаас зөвхөн Иракт л Курдын өөртөө засах район байгуулагджээ.
Археологичдын хийсэн малталт судалгаагаар, курд үндэстэн нь Тигр болон Евфрат мөрний бэлчирт МЭӨ 5000-4500 онд бүрэлдэн бий болж, эртний Мид улсад амьдарч байсныг тогтоосон байна. Тэдний оршин сууж байсан газар нутаг нь Хар тэнгис, Каспийн тэнгис болон Аравийн тэнгис рүү нэвтэрч болох стратегийн хувьд чухал байрлалтай байсан учраас хөрш орнууд нь курдууд руу байнга уулгалан довтолдог байжээ.
Курдуудын гарал үүслийн талаар эрдэмтэд өөр өөр таамаглал дэвшүүлдэг бөгөөд скифүүдээс гаралтай, Хойд Месопотами, Ираны тал хөндий болон Перст курд үндэстэн бүрэлдэн бий болсон гэж янз бүрээр үздэг байна. Зарим эрдэмтэд тэднийг азербайжан, армян, гүрж, еврей үндэстнүүдтэй угсаа гарал нэгтэй гэж тайлбарлах нь ч бий.
Феодалын нийгэм бүрэлдэн бий болох эхэн үед Курдын хаант улсууд Ойрхи Дорнодод улс төрийн томоохон нөлөөтэй байсан ба Сири, Египетэд хаанчлалаа тогтоож байжээ.
16 дугаар зууны үед Иран болон Османы эзэнт улс хоёр курдуудын газар нутгийг мэдэлдээ авахын тулд хоорондоо дайтаж эхэлсэн байна. Дайны төгсгөлд сөргөлдөгч талууд 1639 онд Зохабын гэрээ гэдгийг байгуулсны дараа Курдистан нь Туркийн ба Ираны гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
Нэн шинэ түүхийн үед Османы эзэн улсын засгийн газар курдуудыг дэлхийн 1 дүгээр дайнд хүчээр татан оролцуулсан нь Курдистаныг үгүйрүүлэн хоосруулж, улмаар дөрвөн хэсэг болон хуваагдахад хүргэсэн байна.
Өдгөө дэлхий даяар нийтдээ 35 сая курд үндэстэн хүмүүс амьдардаг бөгөөд тэднээс Туркт 15 сая, Иранд 3,5 сая, Иракт 7 сая, Сирид 1,8 сая курдууд амьдардаг байна. Түүнчлэн Герман улсад 800 мянга, ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудад 200 мянга орчим курдууд аж төрдөг ажээ. Үүнтэй холбогдуулан дурдахад, өнгөрсөн долоо хоногт Туркийн Ерөнхийлөгчтэй Анкарад уулзсан Оросын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “Иракийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ” гэж мэдэгдсэн нь санал асуулгыг буруушаасан гэсэн үг юм.
Иракийн Курдистанд амьдардаг курдуудын 75 хувь нь лалын шашны суннит урсгалыг шүтдэг ба алавитууд, шиитүүд ч бас бий. Курдуудын цөөн хувь нь христийн шашныг шүтдэг байна. Гэхдээ курдуудын ихэнх нь “зороастризм”-ыг өөрсдийн уламжлалт шашин гэж үздэг аж.
Тусгаар тогтнох эрмэлзэл-100 жил
Нэн шинэ түүхийн эрин үед Курдын тусгаар тогтнолын асуудал 100 гаруй жилийн өмнөөс сөхөгдөж ирсэн юм. 1920 онд Севрийн гэрээг байгуулах хэлэлцээний явцад Курдистан улсыг байгуулах тухай асуудлыг хөндөж байсан боловч харамсалтай нь уг гэрээ хүчин төгөлдөр болсонгүй. Уг гэрээний оронд Лозаннагийн гэрээ гэдгийг байгуулсан бөгөөд түүнд Курдистан улсыг байгуулах талаар огт дурдаагүй байна. Энэ үеэс л Курдын тусгаар тогтнохтой холбоотой улс төрийн хямралын эх суурь тавигдсан гэж үзэж болно.
Ер нь бол, Курдистаны курдууд Ирак улсыг “колоничлогчдын бий болгосон зохиомол улс” гэж үздэг. Иймдээ ч тэд Иран-Иракийн дайны үеэр Ираныг дэмжиж байсан бол америкчуудын явуулсан “Цөлийн шуурга” ажиллагааны явцад Саддам Хусейний армийн эсрэг онцгой идэвх гарган байлдаж байснаараа 1991 онд автономит эрхтэй болж чаджээ.
Үүний хойш 1991-2003 он хүртэл Иракийн Курдистан нь де-факто тусгаар тогтносон улс байсан гэж үзэж болно. Учир нь тэнд Иракийн арми байгаагүй ба курдууд өөрийн гэсэн засгийн газраа байгуулж, Курдистаны мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргаж байсан байна. Тухайн үед курдуудыг хамгаалах үүднээс барууны орнууд нислэггүй бүсийг тогтоож байв.
2003 онд Америкийн цэргүүд Ирак руу дайрах үед курдууд тэдэнтэй хавсран Саддам Хусейний армийн эсрэг тулалдаж байсан бөгөөд ингэснээрээ автономит районыхоо нутаг дэвсгэрийг тэлж чадсан байна.
Тухайн үед Иракийн эрх баригчид мэдэгдэхдээ “бид холбооны улс байгуулснаар курдууд баруун хойд нутгийг мэдэлдээ авч, шиитүүд болон суннитүүдтэй тэгш эрхтэйгээр холбооны улсын бүрэлдэхүүнд орно” гэж мэдэгдэж байв. Багдадынхан энэ мэтээр курдуудад өргөн эрх мэдэл олгоно гэж амлаж байсан боловч түүнийгээ огт биелүүлээгүй аж. Энэ нь курдуудын бухимдлыг төрүүлж "тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй" гэсэн уур амьсгалыг тэдний дунд бий болгосон байна. Ингээд 2005 онд албан ёсны бус санал асуулгыг явуулжээ.

Сүүлийн үед Иракийн Курдистаны ерөнхийлөгч Масуд Барзани санал асуулгын талаар олонтоо ярих болсон юм. Тэрбээр санал асуулга явуулна гэдгээ өнгөрсөн онд амлаж байсан нь 9 дүгээр сарын 25-ны өдөр биеллээ олсон хэрэг.
Төгсгөл
“Тусгаар тогтносон Курдистан” хийгээд”тусгаар тогтноогүй Курдистан”-ы ирээдүйн хувь заяа тун бүрхэг хэвээр байна. Курдистаны удирдагч Масуд Барзани хэлэхдээ “санал асуулга явуулна гэдэг нь Курдистан муж Иракаас нэн даруй салж тусгаарлана гэсэн үг биш, Иракийн бүрэлдэхүүнээс гарах талаар хэлэлцээ хийнэ” гэж мэдэгджээ. Үүнээс үзвэл, курдуудын тусгаар тогтнолын асуудал ойрын 10 жилд шийдэгдэхгүй гэсэн бодол төрж байна.

Б.Адъяахүү