АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-09 14:40:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд өчигдөр шинээр сонгогдсон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгчийг хамруулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар намын Үндсэн дүрмийн суурь шинэчлэлийн талаар танилцуулсан байна. Мөн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ҮБХ-ны гишүүн З.Энхболд “Сонгуулийн компанит ажлын менежемент” сэдэвт илтгэл тавьсан аж. 

Түүнчлэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн тухай танилцуулгыг АН-ын Улс төрийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уртнасан, Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын талаар улс төр судлаач П.Галиндэв танилцуулжээ.


Үүний зэрэгцээ ОУВС-гийн хөтөлбөр, төсвийн тодотгол, концесс тойрсон асуудлаар сургалт явуулж мэдээлэл өгчээ. Сургалтад хамрагдсаноролцогчид аймаг, дүүрэгтээ дээрх сургалтын талаар мэдээлэл өгөх юм.


Б.Туул

関連ニュース