АЭХ-ны Зөвлөлдөх хороо хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-09 11:47:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ Зөвлөлдөх хорооны ээлжит хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна.

АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Зөвлөлдөх хорооны ээлжит хуралд Үндэсний бодлогын хороонд сонгогдсон болон нам, улс төрийн байгууллагын тодорхой албан тушаалуудад томилогдсон 100 гаруй эмэгтэй гишүүд оролцож байгаа аж. Хурлыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа ахалж буй бөгөөд АН-ын Наймдугаар их хурлаар Үндэсний Бодлогын Хорооны гишүүний эрхээ баталгаажуулсан эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд оролцох стратеги төлөвлөгөө болон дотоод зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Н.Туяа
関連ニュース