МАН Зөвлөлдөх санал асуулгын үр дүнг сонсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.
Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаарх мэдээллийг сонсчээ.
УИХ-аас баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд өнгөрсөн сарын 29-30-нд Улаанбаатар хотноо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 700 гаруй төлөөлөгчдийн дунд явуулсан. Улмаар тус санал асуулгаас гарсан дүнг нэгтгэсэн зөвлөмжийг УИХ-д хүргүүлээд байна.
МАН-ын бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Учир нь БНСВУ-ын дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаатай холбогдуулж Төрийн ордонд ямар нэг үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байгаа юм.

Б.Туул