МАН-ын Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд, Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-03 12:11:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын VIII бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болно.

Үүнтэй холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан бага хурлын хуралдааны өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна. Ингэхэд Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар нэрээ татсанаар М.Энхболд, Ц.Нямдорж нарын нэрс тунаж үлджээ.

Яг одоо Бага хурлын үйл ажиллагаа эхэлж байна. Бага хурлаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудал болон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг тус тус авч хэлэлцэхээр тогтжээ.  
Б.Туул 
関連ニュース