“Хайрын төгөл” цэцэрлэгт мод тарив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2015 оны 10 дугаар сарын 16-ны билэгт сайн өдөр хэсэг залуу Цэцэрлэг хотын хоймор бурхант Булган уулын өвөр хормойн “Хайрын төгөл” –цэцэрлэгийн хогийг цэвэрлэж, тарьц суулгав.
Төрийн алба хашиж буй 30 гаруй залуу санаа зориг нэгдэж сайн дурын “Хариуцлагатай залуу манлайлагч”-клубыг байгуулан анхныхаа бүтээлч ажлыг зохиож байгаа нь энэ ажээ. ТББ-ын тэргүүн Г.Галбадрах “Залуус бид өнөөдөр Эх орны эдийн засаг хүндрэлтэй энэ үед хэрэлдэж хэлж суух бус хийж бүтээх нь юунаас чухал байна. Бидний энэ санал санаачлагыг олон залуус дэмжиж төрөлх хотоо байгальд ээлтэйгээр тохижуулахад гар бие оролцоно гэдэгт итгэж байна. Бидний хөдөлгөөнийг дэмжиж аймгийн Засаг дарга, 500,000 төгрөг гаргаж өгсөн. Цаашид төсөл авах санаатай” гэж орон нутгийн сурвалжлагч нартаа хандаж хэллээ.
Архангай аймаг Л.Булган