Ертөнцийн шилдэг дуунууд 10 дахь жилдээ эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-01-30 18:28:43

UBS телевизээс жил бүр зохион байгуулдаг "Universe best song-2017" наадам шинэ зохион байгуулалт, шинэ шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр 9 дэх жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.

"Цахим ертөнцөд соёлтой оролцъё" уриан дор Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн наадмын нэгдүгээр шат ирэх сарын нэгэнд эхлэх юм.

Энэ жилийн наадмын нийт шагналын сан хамгийн өндөр буюу 500 сая төгрөг юм. Мөн оролцогчдын хамрах хүрээг өргөтгөж 8-16 насныхныг оролцуулахаар тогтжээ. Наадмын гранд при шагналтан 10 шинэ дуу бичүүлэх, бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийх, Сингапурт бие даасан цомгоо бичүүлэх зэрэг эрхийн эзэн болох юм.

Өөр нэг онцлог нь оролцогчид гуравдугаар шатанд амьд хөгжмийн хамтлагтай дуулахаас гадна сүүлчийн шатанд өрсөлдөгчид халз дуулна. Мөн тэмцээний ялагчдыг тодруулах гала тоглолт зургадугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд болох ба наадмын шүүгчээр УГЗ Б.Долгион, "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, Реппер Gee болон Итали улсын DJ, хөтлөгч Жан нар ажиллах нь.

Б.Гаваа

関連ニュース