MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх зам талбайгаа цэвэрлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-17 15:54:12

Өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт хог тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

"Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ найман тонн бодис цацаж, зам талбайн 65 үйлчлэгч өглөөний 06:00 цагаас эхлэн хуваарьт газрын цасыг цэвэрлэж байгаа бол "Сүхбаатар тохижилт" ХХК 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 тонн давс, нэг тонн бодис өглөөний 08:00 цагт цацсан байна.

 Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын  дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэйг албаныхан анхаарууллаа.

 Б.Заяа

関連ニュース