ӨНӨӨДӨР: "Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр" хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
08:30 цагт: “Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" үндэсний музейд болно.
11:30 цагт: “Хүний нөөцийн хомсдол ба ажилгүйдэл” сэдвийн хүрээнд HR Day
2025 үйл ажиллагааны хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины “Үндэсний
мэдээллийн төв”-д болно.
14:30 цагт: Нөөцийн өрсөлдөөн: Стратегийн ашигт малтмал ба улс төр олон нийтийн лекц, хэлэлцүүлэг МУИС-ийн "Эрдмийн өргөө"-д болно.
16:00 цагт: "Улаанбаатар" олон улсын кино наадмын хэвлэлийн бага хурал “Тэнгис” кино театрт болно.
-Засгийн газрын хуралдаан болно.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилнэ.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11
дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл
улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Орон нутагт:
Хэнтий: Хариуцлагатай уул уурхай, зүүн бүсийн чуулга уулзалт болно.
Архангай: Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв комиссын улсын үзлэг үргэлжилж байна.
Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилнэ.
Завхан: “Living in Space” буюу “Сансарт амьдрахуй” агуулгын хүрээнд “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг тэмдэглэж байна.