Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-11-11 11:05:19

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар УИХ-аас бэлтгэж байна.


Энэ хүрээнд УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан, холбогдох байгууллагаас нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна.


Нэр дэвшүүлсэн бүтээлийг 12 дугаар сарын 15-ныг хүртэл УИХ-ын Тамгын газарт хүлээн авна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


関連ニュース