ӨМНӨГОВЬ: Уул уурхайн технологийн талбайд тоосжилтыг бууруулах бодис ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-15 12:59:23

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Уул уурхайн технологийн талбайд барьцалдуулагч бодисыг ашигласнаар усны хэрэглээ, тоосжилт буурч байна.

 

"Тавантолгой" ХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд сөрөг нөлөөллийг бууруулах, усны хэрэглээг багасгах, тоосжилтыг бага түвшинд байлгах зорилтыг хэрэгжүүлж, зам усалгаанд тоос барьцалдуулагч бодис ашигласан үр дүнг танилцууллаа.

 

Тодруулбал, тоос барьцалдуулагч бодисыг зам усалгааны зориулалттай машинд устай хольж, шүршиж усалсанаар замын гадарга дахь тоосонцорын жижиг хэсгүүдийг нийлүүлэн барьцалдуулснаар тоос ялгаралт, ус ашиглалт үр дүнтэй багасаж байгааг ажлыг баг тодруулжээ.

 

Тухайн бодисыг энэ оны есдүгээр сараас уурхайн технологийн замын усалгаанд тогтмол хольж хэрэглэж байгаа юм.

 

Замын усалгааг бодисгүй болон бодистойгоор хөрс хуулалтын туслан гүйцэтгэгч “Говь түрүү” ХХК, “Дархан эрхэт майнинг” ХХК, “Ёл Ази” ХХК, “Топ ган” зэрэг компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд агаарын чанарыг dusttrak aerosol monitor 8530 багажаар 12 цагаар хэмжиж, усалгааны давтамж, тоос үүсэх байдал зэргийг дата мэдээлэлд тулгуурлан үр дүнг гаргажээ.

 

Уурхайн замд 30 хоногийн турш бодистой усалгаа хийсэн үр дүнгээс харахад усны хэрэглээ 25 хувиар буюу 7,000 м3 багассан бол тоосны хэмжээ 0.182 мкг/м3-аар буюу 2.5 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

 

Бодисыг тогтмол хэрэглэж усны хэрэглээ болон усалгааны давтамжыг цөөрүүлж хэмнэлт хийснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой гэлээ.

 

関連ニュース