ДОРНОД: Томуу, томуу төст өвчний тархалт багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-06 15:22:58

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний гаралт буурсан гэж ЭМГ-аас мэдээлэв.

Тодруулбал, БОЭТ-ийн амбулаторид 10377 иргэн үйлчлүүлснээс таван хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар ханджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.7 хувь, ноднин жилийн мөн үеийнхээс 1.5 хувиар буурсан дүн юм.

Түүнчлэн сумдын амбулаториудад 1914 үзлэг хийснээс 72 нь томуу, томуу төст өвчний тохиолдол байсан буюу өмнөх долоо хоногоос 5.2 хувиар буурчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд томуугийн эсрэг дархлуужуулалтын хамрагдалт 90.6 хувьтай байна. 

関連ニュース