ДОРНОД: Цэцэрлэгүүдийн ачаалал жилээс жилд нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-26 18:57:03

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 32 байгууллагад 6972 хүүхэд суралцаж байна. Стандартын дагуу бол дээрх 32 цэцэрлэгт 5925 хүүхэд сурах ёстой. Харин боловсролын байгууллагууд хамран сургалтыг нэмэгдүүлэхийн тулд мянга гаруй хүүхдийг хүлээн авч сургаж байна.


“Сургуулийн өмнө боловсрол ба ЕБС-ийн тухай хууль”-д таван настай хүүхдийг цэцэрлэгт заавал хамруулж, 200 цагийн хичээлийн агуулгыг сурсан байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс энэ хичээлийн жилд таван настнуудыг түлхүү хамруулахыг зорьжээ.


Аймгийн хэмжээнд таван настай 416, хоёр настай 1049 хүүхэд шинээр цэцэрлэгт орсон байна.  

関連ニュース