"Соёлын орон зай-Бидний орчин" аяныг орон даяар эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг “Соёл түгээе” уриатайгаар улсын хэмжээнд өнөөдрөөс эхлүүллээ.
Тус аян соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа болон урлагийн бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээлч санаачилгыг олон нийтэд түгээх зорилготой.
Аянд бүх шатны төрийн
байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдтбайгууллагын орчин, үйл ажиллагаа, үйлчилгээ, харилцаандаа
соёлтой орчныг бүрдүүлж, өөрсдийн үнэ цэн бүхий соёлыг бусдад түгээж нийгэмд
эерэг хандлагыг төлөвшүүлж аймаг, нийслэл, соёлын байгууллагуудаас зохион
байгуулж буй уралдаанд оролцохыг уриалж байна.
Мөн Нийслэлийн Соёл, урлагийн газар,
аймгуудын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын газар болон Соёл, урлагийн
байгууллагууд, бүх шатны төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй уралдаан,
нийтийг хамарсан
үйл ажиллагаанд идэвх санаачилгатай
оролцож, хамтын оролцоогоо нэмэгдүүлэх нь ажиллаж амьдарч буй орчиндоо төдийгүй
нийгэмд эерэг нөлөөлөл, соёлтой орчныг бий болгох чухал үр нөлөөтэй юм.
Аяны хүрээнд чөлөөт цагийг зөв
боловсон өнгөрүүлэх дадал хэвшил бий болгох, нийтийн соёлыг төлөвшүүлэх,
үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, цахим орчинд эерэг хандлагыг төлөвшүүлэх зэрэг
чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаа,
нийтлэл, шторк, постер, подкаст, сургалт, өдөрлөг, тоглолт зэрэг олон хэлбэрээр
өрнөх юм.
Тус аянд идэвх санаачилгатай оролцож
соёлын орон зайг бүрдүүлсэн байгууллага, иргэдийг
бүх шатны соёл урлагийн байгууллагуудаас удирдамж болзол гарган дүгнэж,
шалгарсан байгууллага иргэдийг урамшуулж олон нийтэд сурталчлах аж.
Аяныг 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.