ДОРНОГОВЬ: Шивнээн булаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-02 12:59:35

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн болоод түүхэн дурсгалт газраас цувралаар хүргэж байна.


Энэ удаа Хатанбулаг сумын нутагт байдаг Шивнээн булагийн тухай өмнө нь бичсэн бичвэрээ нэмэлтээр зурагжуулан хүргэж байна. Сумын төвөөс зүүн урагш 26 км-т орших Агаруут багийн нутагт орших сүрлэг өндөр хоёр хадан хавцал дундуур тунгалаг булаг ундран урсаж, элдэв төрлийн ан амьтан чуулсан, говийн үзэсгэлэнг илтгэсэн газрыг Шивнээн булаг гэж нэрлэдэг.


Булгийн усыг цагаан ямааны сүүгээр сүлэн чанаж уухад дотрын өвчинд сайн гэж нутгийн иргэд ярьж иржээ. Энд 1988 онд малчны амралт, сувиллын газар мөн сурагчдын хөдөлмөр амралтын зусланг ажиллуулж байвЭнэхүү байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэж сумын эдийн засаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өрнөж хүн ам төвлөрч байсан баримт бий.


Тухайлбал, одоогоос 100 гаруй жилийн өмнө Агаруут сумын төв энд төвлөж байсан бол өмнөх нийгмийн үед цагаан ямааны сувиллын газар ажиллаж байлаа. Эдүгээ иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг гол газар болон хувирчээ.


関連ニュース