ХӨВСГӨЛ: Ахмадууд Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-01 19:26:23

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна.


Хөвсгөл аймгийн ахмадууд Хотгойдын баатар Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ.


Тус аймагт 15502 өндөр настан амьдарч байгаагийн 67,9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Зуугаас дээш насны 2 ахмад настан амьдарч байна.


Аймгийн ахмадын хороо нь 23 суманд ахмадын хороотой, дэргэдээ 22 байгууллагатай бөгөөд 124 баг, 108 байгууллага аж ахуйн нэгжийн ахмадын зөвлөл, 32 идэвхтэй насжилтыг дэмжих төвөөр дамжуулан ахмад настнууддаа цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Өнгөрсөн 5 жилийн дотор 28 сум шинэ ахмадын өргөөтэй болж, нийт 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.





 

関連ニュース