ХӨВСГӨЛ: Гурван аварга төрсөн Уялган гол

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-30 11:48:47

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 30 км-ийн зайд байдаг Уялган гол ОХУ-ын хил орчмын Ажигийн цагаан сарьдгаас эх авч 90-ээд км урсаж Үүрийн голд цутгадаг.


Тус гол нь Монголын хүчит бөхчүүдийн өлгий нутгийн нэг гэдгээрээ алдартай.


Энэ голоос Даяар дурсагдах, далай даян, дархан аварга Дарийн Дамдин, Жамсрангийн Цэвээнравдан, Чойжилын Бээжин гэсэн 3 аварга, Цэрэннадмидын Бадамсэрээжид арслан, Дамдины Баяраа гарьд, Далайцэрэнгийн Лхагва-Очир харцага зэрэг улсын 14 цолтон төрөн гарчээ.


Сүүлийн үед залуу бөхчүүд Уялган голын усанд орж аваргуудын нутагт хүндэтгэл үзүүлэн залбирахаар зорин ирдэг гэж нутгийн иргэд хэлж байна.


Монгол бөхийн түүхэнд нэг голын гурван аварга гэж хүндлэгдсэн бөхчүүдийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой юм Монгол бөхийн баярыг хоёр жилд нэг удаа Уялган голд хийдэг болсон.


Цаашид Монгол бөхийн шүтээн цогцолборыг Уялган гол байгуулахаар төлөвлөж байна гэж Цагаан-үүр сумын Засаг дарга Т.Ханддорж хэллээ.

 

 

関連ニュース