ХОВД: Багшийн нарыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-27 08:59:00

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн eрөнхий боловсролын сургуулийн монгол хэл, математик, хими, биологи, физикийн багш нар мэдлэг, чадвараа хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна.   


Сургалтыг “Ховдын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Боловсролын газраас санаачлан зохион байгуулж буй. 


Энэ удаагийн сургалтад 340 гаруй багш оролцож, туршлага солилцож байна. 


Мөн багш нарын заах арга зүйг шинэчлэх, мэдлэг, чадварыг нь дээшлүүлэх, сургуульд суурилсан багшийн хөгжлийг сайжруулахад чиглэсэн мэдээлэл, зөвлөмжийг Монгол Улсын шилдэг зөвлөх багш нар болон их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид танилцуулж буй. 


Сургалт тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 26, 27-нд өрнөж байгаа юм. 


Ховд аймгийн боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг багш нар эзэлдэг. Иймээс багшийн хөгжлийг чухалчилж, сургалт, нөлөөллийн ажлыг ийнхүү үe шаттай хэрэгжүүлж байна.

関連ニュース