ДОРНОД: Зах зээлд 600 мянга гаруй толгой мал борлуулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-11 17:55:52

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 3 сая толгой мал өвөлжиж хаваржина. Ирэх өвөл, хаврыг хохирол багатай даван туулахын тулд 600 мянга гаруй толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах шаардагатай гэж ХХААГ-аас мэдээллээ.


Үүнээс 400 мянга гаруйг зах зээлд борлуулж, 200 мянга гаруйг дотоодын хэрэгцээнд зарцуулахаас гадна экспортлох зохицуулалтыг судалж байна гэв.


Аймгийн УЦУОШТ-өөс 54 цэгт бэлчээрийн даацыг судалж үзэхэд, нийт нутгийн 98.9 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэсэн дүн гарсан байна. Харин нийт нутгийн 0.7 хувь буюу Чулуунхороот сумын Дэлгэрэх, Дашбалбар сумын Улс, Сэргэлэн сумын Галын гол, Гурванзагал сумын Сүмийн булаг, Цагаан-Овоо сумын Хөөвөр баг, Чойбалсан сумын Хулстай багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, Баян-Уул сумын Бэрх багийн нутгаар бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, аймгийн төвийн малтай өрх бүхий хэсгээр даац олон дахин хэтэрсэн байгаа юм. Тиймээс бэлчээрийн даац хэтэрсэн сум, багуудыг өвс тэжээлээ бэлтгэж нөөцлөхийг зөвлөв. 

関連ニュース