АРХАНГАЙ: Аймгийн нөөцөд 536658.3 тн өвс, 9028 тн тэжээл шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нөөцөд өнөөдрийн байдлаар 150 тн өвс, 40 тн тэжээл, сумдын нөөцөд 867.5 тн өвс, 328.6 тн тэжээл бэлэн байна.
2025-2026 онд аймаг, сумын нөөцөд 3,553.7 тн өвс, 3080 тн тэжээл, 5.13 тн эрдэс бэлтгэхээр төлөвлөсөн.
Энэ жил Архангай аймаг зуншлага сайтай байсан боловч хадлангийн гарц сум бүрд харилцан адилгүй байна. Малчид өөрсдийн нөөц боломжийн хэмжээнд хадлан тэжээлээ бэлтгэж эхлээд байна.
Энэ онд аж ахуйн нэгж, малчид 2,3 мянган га талбайд 470 орчим тн овъёосны үрээр тариалалт хийжээ.
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд Ихтамир сумын 1 хоршоо 5 га, Цахир сумын 21 хоршоо 105 га, Төвшрүүлэх сумын 32 хоршоо 160 га талбай нийт 260,1 га талбайд ногоон тэжээл тариалах зорилгоор газар авсан бөгөөд 2025 онд Төвшрүүлэх, Цахир сумын хоршоод 15 га газарт тариалалт хийж, ургацаа хураан авсан байна.
Архангай аймгийн
хэмжээнд 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад
536658.3 тн өвс, 9028
тн тэжээлийн нөөц шаардлагатай байгааг
аймгийн ЗДТГ-ын хөдөө, аж ахуй хариуцсан мэргэжилтэн мэдээллээ.