Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-04 11:36:43

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвараас Хөсөг трейдийн баруун урд тал хүртэлх 1.3 км авто замыг хааж, засна.


Тус замыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-6:00 цагийн хооронд хэсэгчлэн хаах ч өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Иймд жолооч нар дээрх өдрүүдэд шөнийн цагаар бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ зөвлөжээ. 

関連ニュース