2017 онд эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өнөөдөр АНУ-ын Энхтайвны корпусын Монгол дахь захирал Жин Никсонтай уулзаж, Энхтайвны корпусын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон 2017 онд хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг танилцуулав.
1990 онд Монгол Улсын Засгийн газар Энх тайвны корпусыг Монгол Улсад ажиллуулах хүсэлт гаргасны дагуу 1991 онд АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд манай улсад ирж ажиллаж эхэлсэн түүхтэй. Энхтайвны корпусаас 2017 оноос Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийг хүүхэд залуучуудад эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх юм байна.
Уулзалтаар цаашид халдварт болон халдварт өвчнөөс сэргийлэх, хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЭМЯ болон АНУ-ын Энхтайвны корпусын хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулах талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.
Ж.Болор