Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амийг аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын байдлаар 3510 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3339 хүний амь, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн тохиолдсон
гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2953 нь гал түймэр, 414 нь хүний үйл
ажиллагатай холбоотой осол, 80 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 20 нь
биологийн гаралтай аюулт үзэгдэл, 44 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байгаа ажээ.