ТӨВ: Махны үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-31 19:28:51

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Статистикийн хэлтсээс энэ сарын эхээр гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өнөөдрийнхтэй харьцуулахад мах 1000 төгрөгөөр, дизель түлш 33.4 төгрөгөөр нэмэгдсэн байна.  


Энэ сарын 7-ны өдрийн байдлаар хонины мах кг нь дунджаар 14 мянган төгрөг, үхрийн цул мах кг нь 17 мянган төгрөг, ямааны мах кг нь 12 мянган төгрөгийн үнэтэй байжээ. Харин цагаан будаа /задгай/ кг нь 4000 төгрөг, элсэн чихэр /задгай/ кг нь 4400 төгрөг, нэгдүгээр гурил кг нь дунджаар 2400 төгрөг, шингэн сүү 1 литр нь 2500 төгрөг, АИ 92 бензин 2590 төгрөг, дизель түлш 2893 төгрөгийн үнэтэй байсан юм. Мах, дизель түлшнээс бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэвийн байна. 


関連ニュース