Энэтхэг улс хагас дамжуулагчийн зах зээлд гол тоглогч болохыг зорьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-07-21 12:51:12

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны долоодугаар сарын 21 /India Today/. Энэтхэгийн дотоодод үйлдвэрлэсэн анхны чипийг энэ онд зах зээл нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Мэдээллийн технологийн сайд Ашвини Вайшнау мэдээлжээ. 


Түүний хэлснээр, өнөөдөр хамгийн нарийн бүтэцтэй чипүүдийг Хайдарабад, Бангалор, Пуна, Гургаон, Ченнаи зэрэг хотуудад үйлдвэрлэж байна.


“Бид хагас дамжуулагч чипийн үйлдвэрлэлээ эхлүүлж байна. Одоогоор хагас дамжуулагчийн үйлдвэр барих зургаан төслийг батлаад байгаа. Эдгээр үйлдвэрийг барих ажил үргэлжилж байна. Энэтхэгт үйлдвэрлэсэн анхны чипийг энэ онд зах зээлд нийлүүлнэ” гэж сайд мэдэгдлээ.


Ташрамд дурдахад, Америкийн технологийн аварга том компани болох “Nvidia” Хятадад хиймэл оюуны өндөр бүтээмжтэй чипний борлуулалтаа удахгүй сэргээх гэж байна.



関連ニュース