Талибуудын засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн анхны улс Орос болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-04 10:00:05

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 4 /DW/. Афганистаны хэт давруу үзэлт лалын шашинтнуудын “Талибан” хөдөлгөөний байгуулсан засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс нь ОХУ боллоо. 


“ОХУ Исламын Эмирт Афганистан улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө” гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг төрийн мэдээллийн ТАСС агентлаг пүрэв гарагт эш татан мэдээлсэн байна.


Москвад Афганистаны шинэ элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авч, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд "шинэ түлхэц болно" гэдэгт найдаж байгааг илэрхийлсэн тухай Reuters агентлаг мөн Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдлийг эш татан бичжээ.


Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарснаас хойш Москва дахь Афганистаны Элчин сайдын яамны байранд анх удаа талибуудын далбааг мандуулсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Талибуудын засгийн газрыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг Ерөнхийлөгч В.Путин Гадаад хэргийн сайд Сергей Лавровын санал болгосны дагуу гаргасан гэж тус агентлаг мэдээлсэн байна.  

関連ニュース