Геноцидод өртсөн намибичуудын дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-29 12:33:55

ВИНДХУК, 2025 оны тавдугаар сарын 29 /DW/.  Германы мартагдсан геноцид гэгддэг үйл явдлын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үндэсний өдрийг Намиби улсад лхагва гарагт тэмдэглэжээЭнэ үеэр зул өргөх ёслол болжЕрөнхийлөгч Нетумбо Нанди-Ндайтва үг хэлж, хэлмэгдэгсэд болох хереро ба нама үндэстнүүдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсож эмгэнэл илэрхийлсэн байна.


Хоёр үндэстний олон хүнийг хорих лагерьт албадан хорьж, өлсгөлөнгөөр ​​үхүүлж, гавлын ясыг нь шинжлэх ухааны судалгаа хийх нэрийдлээр Герман руу аваачсан. Эдгээр аймшигт үйлдэл нь өдгөө бидний эсэргүүцэл, тэсвэр хатуужлыг илэрхийлж буй хамтын түүхийн нэг хэсэг болсон” гэж Н.Ндайтва мэдэгджээ. Тэрбээр Берлиний санал болгож байгаагаас илүү их хэмжээний нөхөн төлбөр олгохыг шаардсан байна.


Парламентын цэцэрлэгт хүрээлэнд болсон ёслолын үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ, Германы цэргүүд манай ард түмний эсрэг геноцид үйлдсэнийг Германы засгийн газар хүлээн зөвшөөрсөн нь бидний сэтгэлийг тодорхой хэмжээгээр тайтгаруулсан гэв. Берлин хүлцэл өчсөн боловч 2013 онд Германы засгийн газартай хийж эхэлсэн хэлэлцээний явцад хохирлыг барагдуулах талаар тохиролцоонд хүрээгүй байгааг тэрбээр дурдсан байна.


ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Африкийн асуудал эрхэлсэн захирал Кристоф Ретцлафф X хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, хоёр тал эвлэрэхийн төлөө хамтран ажиллаж байна гэлээ. “Холбооны засгийн газар ёс суртахууны болон улс төрийн хариуцлагыг хүлээх ёстойг хүлээн зөвшөөрч байна. Намибитай хамт бид эвлэрэлд хүрэх арга замыг эрэлхийлж байна гэж тэрбээр хэлжээ.


Тэртээх 1907 оны тавдугаар сарын 28-ны өдөр Германы колоничлогчид хорих лагерийг хаах тушаал өгсөн нь түүхэн гүн гүнзгий ач холбогдолтой юм гэж Намибийн засгийн газар мэдэгджээ. Уг шийдвэр нь хереро болон нама үндэстнүүдийн туулж өнгөрүүлсэн харгис хэрцгий аллага, албадан нүүлгэн шилжүүлэлт, өлсгөлөн, асар их зовлон зүдгүүрийг зогсоосон гэж дурсгалыг хүндэтгэх ёслолын албан ёсны хөтөлбөрт дурджээ.


Намиби улс 1904-1908 оны хооронд Германы колоничлогчдын гарт амиа алдсан хереро, нама үндэстнүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг анх удаа албан ёсоор зохион байгуулсан нь энэ юм.

 


関連ニュース