ӨНӨӨДӨР: "Үндэсний бичиг-Үндэсний бахархал" монгол бичгийн сургалтын нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт: "Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх ураг нярайн скринингийг ахисан түвшинд өргөжүүлэх нь" төслийн нээлт АШУҮИС-ийн Төв эмнэлэгт болно.
10:00 цагт: Үндэсний бичиг-Үндэсний бахархал" монгол бичгийн сургалтын нээлт ШУА-д болно
10:00 цагт: Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Чингис Хаан Үндэсний музейд болно.
11:00 цагт: “Гэгээн Муза-18” наадмын II шатны шалгаруултад өрсөлдөх уран бүтээлчдэд нэр дэвшигчийн гэрчилгээ гардуулах хурал Улсын Хүүхэлдэйн театрт болно.
12:00 цагт: Бээжин хотод болж буй олон улсын клубүүдийн дундах тэмцээнд манай улсаас оролцсон тамирчид ирнэ. Холбогдох утас: 99061072
15:00 цагт: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Хос уянга клубийн “Гэрэлт” каллиграф бүтээлийн үзэсгэлэнг Норфей арт галерейд нээнэ.
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
11:00 цагт: Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол хэл, бичгийн багш Б.Уранбилэг, шавь Д.Шинэхүслэнтэй хамтран үндэсний бичгийн бүтээлийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын танхимд нээнэ.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.