ӨВӨРХАНГАЙ: Мэргэжил сурталчлах өдөрлөгөөр уламжлалт анагаах ухааны онцлогийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-29 13:14:48

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Энэ удаа “Оточ манрамба” их сургуулийн багш нар урилгаар ирж, уламжлалт анагаах ухааны онцлог, давуу талыг сурагчдад танилцуулсан юм.


“Уламжлалт анагаах ухааны чиглэлээр сургалт явуулдаг 5-6 сургууль байдаг. Үүнээс "Оточ манрамба" их сургууль нь хуучин манба дацангуудын ёс жаягийг орчин цагийн сурах арга зүйтэй хослуулан эмч, мэргэжилтнүүдийг бэлддэг. Уламжлалт анагаах ухааны давуу тал тоологдошгүй их” хэмээн тус сургуулийн ахлах багш, анагаах ухааны магистр Д.Отгонбаатар хэллээ.


Өдөрлөгийн үеэр зарим хүүхдийг судсаар оношилж, уламжлалт анагаах ухаан нь бие, хэл, сэтгэлийг цогц байдлаар нь авч үздэг оношилгоо, эмчилгээний өвөрмөц төрөл болохыг сурагчдад ойлгууллаа. 




関連ニュース