“Хархорум” хөгжмийн фестиваль гурав дахь удаагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын /МОНЦАМЭ/. Электроник хөгжим, гэрэлт дүрслэл хосолсон “Хархорум” визуал арт, хөгжмийн фестиваль ирэх сарын 3-нд болох гэж байна. Гурав дахь удаагаа “Степп Арена”-д болох уг фестивалийг анх 2022 онд Монголын уран бүтээлч Ойлан Жанатханы хүйтэн хөндий, зэврүүн мэт боловч цаанаа л сэтгэл татам, энгийн байдлаас гаж гэмээр зургуудад суурилан “Ойлан” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй. Харин хоёр дахь удаагийн фестиваль өнгөрсөн хавар “Сарны хиртэлт” нэртэй болсон билээ. Тэгвэл гурав хоногийн дараа хөшгөө нээх цувралыгн сэдэв нь “Spirit” буюу “Амин сүнс” байх юм.
Электроник хөгжмийн тоглолтуудыг рэйв, индустриал, чөлөөт үдэшлэг гэх мэт таван хэв маягт хуваадаг. Манай улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй клубт хөгжмийн хэмнэлд эрх чөлөөтэйгөөр бүжиглэх боломжтой чөлөөт хэв маяг илүү дэлгэрсэн. Харин “Хархорум” фестиваль электроник хөгжмийн рэйв хэв маягийг түгээх зорилготой юм. Энэхүү хэв маяг нь тухайн орчны онцлогт тулгуурлан сонсож буй хөгжмөө дотроос нь харж, лазер шоу, визуал дүрслэлээр дамжуулан үзэгчид хөгжимд уусаж буй мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой.
Шоунд 20, 30
жилийн туршлагатай Германы топ DJ Лэн Фэйк, Настиа Коллектив, Хоош нараас гадна Монголын хөгжмийн салбарт
өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй 22 DJ оролцоно. Түүнчлэн Испани, Туркээс визуал уран бүтээлчид
урилгаар ирэх ажээ.
“Хархорум” фестиваль
энэ удаа гурван өөр тайзанд өртөөлөн дүрслэх урлагийн биет, хөдөлгөөнт
илэрхийлэл бүхий визуал артыг 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци
дэлгэцээр дамжуулан хүргэж урлагийн мэдрэмжид бүрэн автах боломж олгох
онцлогтой бөгөөд гол тайз хэсгийн заслыг өргөтгөж хоёр өдрийн турш үргэлжлэн
олны хүртээл болгох юм.
Дашрамд сонирхуулахад,
“Хархорум”-ын анхны тоглолтыг 8000 гаруй хүн үзэж сонирхсон байдаг. Харин энэ
удаагийн шоу 12-18 мянган хүнийг хамарна гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ.