АРХАНГАЙ: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 14 тохиолдлоор буурав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 5 сард 178 гэмт хэрэг гарч, 144 хүн гэмт хэрэгт холбогджээ.
Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд бүртгэгдсэн гэмт
хэргийн тоо 50 (21.9%) тохиолдлоор буурсны дотор хүний эрүүл мэндийн халдашгүй
байдлын эсрэг гэмт хэрэг 11 (18.3%) тохиолдлоор, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
27 (24.3%) тохиолдлоор, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 14 (40.0%)
тохиолдлоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн улмаас 6 хүн нас барж, 63 хүн гэмтэж бэртэн
улс болон иргэдэд 613.5 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн
8.4 хувийг бүлэглэж, 22.5 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 88
хүнийг албадан саатуулж, 162 хүнийг баривчилсан байна.