MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Иракийн төрөх эмнэлэгт гал гарсны улмаас 10 гаруй нярай энджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-11 10:02:57

БАГДАД. /AP/. Иракийн нийслэл Багдад хотын төрөх эмнэлэгт гал гарсны улмаас 12 нярай хүүхэд амь эрсэджээ. Цахилгааны саатлын улмаас гал гарсан бололтой.

Багдад хотын баруун хэсэгт байдаг төрөх эмнэлэгт лхагва гарагт гал гарсан байна. Галыг гурав орчим цагийн дараа унтраажээ.

Иракийн ЭМЯ-ны мэдэгдсэнээр, олон арван нярай хүүхэд болон амаржсан эхийг ойролцоох эмнэлгүүдэд шилжүүлжээ.

Авилга, өдөр ирэх тусам дордсоор байгаа аюулгүй байдал, цахилгаан эрчим хүчний хомсдол, цахилгааны утас муудсанаас үүдэлтэй гал түймэр зэрэг олон асуудлыг шийдвэрлэх сорилт Иракийн засгийн газарт тулгамдаад байна.

Г.Доржханд

関連ニュース