Өчигдөр 118 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны мэдээгээр, өчигдөр улсын
хэмжээнд хийсэн шинжилгээгээр 118 хүнээс коронавируст халдвар илэрчээ.
Үүнээс гадаадаас зөөвөрлөгдсөн 5, Улаанбаатар хотод 73, орон нутагт 40 тохиолдол бүртгэгдсэн байна.
Халдварын улмаас эмнэлэгт 1789 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 755-ынх нь биеийн байдал хөнгөн, 854 нь хүндэвтэр, 162 нь хүнд, 18 нь нэн хүнд байгаа аж. Харин гэрийн хяналтад 3542 хүн өрхийн эмчийн заавраар эмчлүүлж байна.