Нэмэлт тунг 421 иргэн тариулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-12-26 10:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өчигдөр коронавирусний эсрэг вакцины I тунд 16, II тунд 32, нэмэлт сэргээх тунд 421, нийт 469 иргэнийг хамрууллаа.


Вакцинжуулалт эхэлснээс хойш Улаанбаатар хотын хүн амын 75 хувь нь I тун, 71.7 хувь нь II тун, 41.8 хувь нь нэмэлт тунг тариулаад байна.


Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.284 (76.8 хувь), 16-17 насны 26.908 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсаныг УОК-ын Шуурхай штаб мэдээлэв. 

関連ニュース