НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 83 улс орны төр, засгийн тэргүүн нар оролцох төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Энэ сарын 14-нөөс эхлэх НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн /ЕА/ 76 дугаар чуулганд 83 улс орны төр,
засгийн тэргүүн нар оролцох төлөвтэй байна гэж ЕА-н 75 дугаар чуулганы дарга
Волкан Бозкир пүрэв гарагт мэдэгджээ.
“Өнөөдрийн
байдлаар 83 улс орны төр, засгийн тэргүүн нар чуулганд биечлэн оролцоно гэдгээ мэдэгдээд
байгаа бол 26 улс орны төлөөлөгчид цахимаар оролцох хүсэлтэй байгаагаа
илэрхийлсэн” гэж В.Бозкир ЕА-н даргын хувиар сүүлийн хэвлэлийн бага хурлаа хийх
үеэрээ мэдээлсэн байна.
Тийнхүү биечлэн
оролцоно гэдгээ мэдэгдсэн хүмүүсийн дунд нэг дэд Ерөнхийлөгч, 43 Засгийн газрын
тэргүүн, гурван Шадар сайд, 23 Гадаад хэргийн сайд байна гэж тэрбээр нэмж
хэлжээ.
“Чуулганд оролцох
хүсэлтэй хүмүүс, удирдагчид маш олон байна. Мэдээж бид танхимд нэвтрэх
хүмүүсийн тоог хязгаарлана. Учир нь жил ирэх тусам дагалдан ирэх төлөөлөгчдийн
тоо нэмэгдэх болоод байгаа. Иймд 1+6 буюу нэг бүрэлдэхүүний төлөөлөгчдийн тоог долоогоор хязгаарлана” гэж ЕА-н 75
дугаар чуулганы дарга мэдээлжээ.
НҮБ-ын ЕА-н 76
дугаар чуулганы өндөр түвшний ерөнхий хэлэлцүүлэг есдүгээр сарын 21-нд эхэлж,
27-нд дуусах ажээ.