Маргааш 10 мянган тун "Спутник V" вакциныг хүлээн авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас коронавирусний эсрэг "Спутник V" вакцины 10 мянган тунг энэ сарын 30-нд ирүүлэхээ мэдэгдсэн байна.
Мөн ирэх сарын эхээр дахин 10 мянган тунг илгээнэ гэдгээ мэдэгджээ. Үүнээс өмнө Монгол Улс 30 мянган тун "Спутник V" вакцин хүлээн авсан юм. Тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэхээр Засгийн газар, холбогдох байгууллагууд ажиллаж байгааг Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 88.4 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 77.6 хувь хоёрдугаар тунг хийлгээд байна.