Өнөөдрөөс 12-15 насныхныг дархлаажуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-28 09:42:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.


Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд "Файзер" үйлдвэрийн комирнэти вакцин хийх юм.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер"-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөнө. ЭМЯ-наас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.

関連ニュース