Сүүлийн 24 цагт 4486 иргэнийг коронавирусний эсрэг вакцинд хамруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-06-27 11:21:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 4486 иргэнийг коронавирусний эсрэг вакцинд хамруулсан байна

.

Тодруулбал, Улаанбаатар хотод 1659, орон нутагт 2827 хүн вакцин тариулсан байна. Ингэснээр улсын хэмжээнд коронвирусний вакциныг 1 953 828 иргэн хийлгээснээс 1 725 614 нь хоёрдугаар тунгаа хийлгэжээ.


Үүнээс Улаанбаатар хотод 983 081 иргэн коронавирусний вакцин хийлгэснээс 868 356 нь хоёрдугаар тунг, орон нутагт 970 747 иргэн хийлгэснээс 857 258 нь хоёрдугаар тунгаа хийлгэсэн байна. 

関連ニュース